Skip links

Дессерт хийх жор

Дессерт хийх жор

Орц

1. Тараг

2. Жимсний чанамал

3. Компот (эсвэл өөр төрлийн жимс байж болно)

4. Желатин

5. Хүйтэн ус

6. Дессерт хийх аяга

Category:

Description

150гр хүйтэн усанд желатинаа хийж хутгаад 30минут дэвтээнэ. Доод суурь хийхдээ тараг+жимсээ холино. Холиод гал дээр халаана. Буцалгаж болохгүй. Халаад ирэхээр нь галаа унтраана. Таргаа халаад ирэхээр нь желатины 1/3-г хийж желатинаа хайлтал нь хутгана. Аягандаа хувааж хийгээд хөргөгчинд 1цаг орчим байлгаж биежүүлнэ. Эхний давхарга биежиж байх хооронд дунд давхаргаа бэлдэнэ. Өмнөх давхарга шиг таргаа халаагаад желатинаа хийж хайлтал нь хутгаад тасалгааны температурт бүрэн хөргөнө Биежсэн тараг маань аягаа налуулахад урсахгүй байх ёстой Дунд давхаргаа тасалгааны температурт бүрэн хөрсөний дараа аягандаа хийж давхарлаж хөргөгчинд 1 цаг орчим хийж биежүүлнэ. Биежиж байх хооронд дээд давхараа бэлтгэнэ. Компотны дан шүүсийг нь халаагаад үлдсэн желатина хийж хайлтал нь хутгаад мөн тасалгааны температурт бүрэн хөргөнө. Жимснээсээ хийгээд дараа нь бүрэн хөрсөн дээд давхаргын шүүсээ нэмээд мөн хөргөгчинд хийж биежүүлнэ. Бүрэн биежсэний дараа жимснээс нь дээр нь чимэглэж тавиад дессерт бэлэн боллоо.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Дессерт хийх жор”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Explore
Drag