
ЕДЕН ХХК нь "АМТТАЙ ДАРХЛАА" дархлаажуулалтын аяны хүрээнд Оюуны Ундраа Цогцолбор сургуулийн 22 болон 96-р сургууль дээр дархлаажуулалтын аяныг амжилттай зохион байгууллаа.
Багш ажилчид, сурагчдын дархлааг дэмжих зорилготойгоор аньс, чацаргана, үхрийн нүд, олон жимс зэрэг 4 төрлийн халуун өтгөрүүлсэн шүүсний амталгааг 2 шүүсний автомат машинаар хоёр хоногийн турш зэрэг ажиллуулсан юм.2024-12-25

Байгальд ээлтэй үйлдвэрлэл - Улаанбаатарын туршлага судлах аялал ЕДЕН ХХК дээр амжилттай хийгдлээ
Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй Эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд "Тогтвортой үйлдвэрлэл Ногоон ирээдүй" цувралд ЕДЕН ХХК маань амжилттай оролцлоо. 👏2024-12-24

Agro Viet 2024 олон улсын газар тариалангийн экспод ЕДЕН ХХК нь Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.
БНМАУ - БНСВУ хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж Вьетнам улсын Ханое хотод жил бүр зохион байгуулагддаг.2024-12-22

ЕДЕН ХХК нь Монгол Улсын Консерватори сургуультай хамтран дархжлаажуулалтын аяныг хэрэгжүүллээ.
ЕДЕН ХХК нь Монгол Улсын Консерватори сургуулийн МУГЖ, Докторант Х. Үнэнхүү багшийн удирдсан Дуулаачийн тэнхимтэй хамтран Монгол Улсын Консерватори сургууль дээр "АМТТАЙ ДАРХЛАА" дархлаажуулалтын аяныг амжилттай зохион байгууллаа.2024-12-11

ЕДЕН компани Хөвсгөл аймгийн оюутнуудын спорт өдөрлөгт ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
ЕДЕН компани нийгмийн хариуцлагын хүрээнд Хөвсгөл аймгийн оюутнуудын спорт өдөрлөгт ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.2024-12-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Еден” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч "Еден" компанид ажиллалаа.2024-12-02
