ISO

Еден ХХК нь 16 жил жимс боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Бид Олон Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо ISO22000:2018 стандартыг хэрэгжүүлж Канадын PECB байгууллагаар аудит хийлгэн гэрчилгээгээ авсан ба уг стандартыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч ажилласан OBSERVE Consulting Mongolia байгууллагын зүгээс өчигдөр цом гардан авлаа.
Энэхүү стандартыг нэвтрүүлсэн нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, шат дамжлага бүрд хүнсний аюулгүй байдал хангагдсан гэдгийг Монгол улс болон олон улсын хэмжээнд баталгаажуулсан явдал болсон юм.
Төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн АХБ-ны Нэмүү өртгийг дэмжих төсөл, төслийн хэрэгжүүлэгч Монконсалт ХХК, зөвлөх үйлчилгээний үзүүлсэн Observe consulting ХХК болон Еден ХХК-ийн нийт ажилтан албан хаагчид, бэлтгэн нийлүүлэгч харилцагч нар, манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг үнэнч хэрэглэгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цаашид бид оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээдлэн орчин үеийн техник тоног төхөөрөмжид суурилсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж Монгол улсдаа баялаг бүтээж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллах болно.
Энэ мэдээг хуваалц: