ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЕДЕН
“ЕДЕН” ХХК нь 2005 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагааг эхлүүлж байсан. Одоогоор манай компани 30 гаруй ажиллагсадтай 4 нэр төрлийн чанамал, 3 нэр төрлийн шүүс үйлдвэрлэж байна.
Бид үйл ажиллагаандаа Монгол улсын стандартууд болон чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, "Чанар, хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018 тогтолцоо" тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.
Бидний төсвийн орлого бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгааг минь өндрөөр үнэлэн Нийслэлийн татварын газраас 2017 оны “Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр шалгаруулсан юм.
Цаашдаа өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник, технологийг нэвтрүүлж, автомат тоног төхөөрөмжийг суурилуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн найдвартай орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьж байна.
БИДНИЙ ТУХАЙ
ТОНН БАЙГАЛИЙН ЖИМС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
ЛИТР ЭЦСИЙН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
ХАМТ ОЛОН
БАЙНГЫН ХЭРЭГЛЭГЧ
ҮНДЭСНИЙ БРЭНД
Компани нь хэрэглэгчидтэй ямагт ойр байж найрсаг харилцан түүний шаардлага, хэрэгцээг дээдлэн ажиллана.
Компанийн ямар ч ажил хэрэглэгчийн төлөө гэдгийг ухамсарлан ажиллана.
Хэрэглэгчийн хүлээлтийг давуулна.
Хэрэглэгчид амласнаа үргэлж биелүүлнэ.
Хэрэглэгчийн ямар ч харилцаанд хүндэтгэлтэй, уриалган ажиллана.
2. Хамтын хүч ба манлайлал
Бусдадаа үргэлж нээлттэй байж аливаа харилцаанд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлнэ.
Нэг нэгнийгээ хүндэлж санал шүүмжлэлийг бодит байдлаар хүлээн авах чадвартай байна.
Асуудлыг олон талаас нь харж ул суурьтай хэлэлцэн олонхын саналд үндэслэн шийдвэр гаргана.
Хамтын зорилгод хүрэхийн тулд багийн гишүүн гэдгээ ухамсарлан хамгийн сайн оролцоотой байна.
Өөрийн саналтай нийцэхгүй байсан ч нэгдмэл зорилгын үүднээс багаар хэлэлцэж гаргасан шийдвэрийг дагана.
3. Хариуцлагатай байдал
Хууль, ёс, дүрэм журмыг дээдлэгч байна.
Ямагт үнэнч шудрага байна.
Нийгэм бусдын төлөө сэтгэлтэй байна.
Ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэнэ.
Бизнесийн ёс зүйтэй байна.
Цагийг ягштал баримтлагч байна.
Өөрийн болон компанийн нэр хүндийг өндөрт өргөнө.
Ажилтнуудыг аливаа хэлбэрээр ялгаварлахгүй зөвхөн хандлага, ажил байдал, чадварыг хүндлэн дээдлэнэ.
4. Мэргэжлийн бүтээлч хандлага
Байнгын суралцагч өөрийгөө хөгжүүлэгч байна.
Шинэчлэлтийг эрэлхийлэгч өөрчлөлтийг дэмжигч байна, Өөрчлөлтийг эерэгээр хүлээн авна.
Тэргүүн туршлага нэвтрүүлэгч, мэдлэгээ хуваалцагч байна.
Төлөвлө, хий, шалга, сайжруул гэсэн зарчмаар ажиллах болно.
Сониуч байх
1. Монгол улсын хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагыг мөрдөж, үйл ажиллагаандаа Чанар, хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэн хэвшүүлж ажиллана.
2. Хүний нөөцийг чадавхижуулж, орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн шийдэлд суурилсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
3. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн ямар ч тохиолдолд өөрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлахдаа гоёчилж биш үнэн зөвөөр хүнсний аюулгүй байдлын мэдээллийг хүргэдэг байна.
4. Түүхий эд материалын бэлтгэлээс эхлээд борлуулалт хүртэлх бүхий л шатанд хүнсний аюулгүй байдлыг дээдлэн эрхэмлэдэг бэлтгэн нийлүүлэгч, харилцагчдыг дэмжиж ажиллана.